Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан гадаадад оршин суугаа Монгол иргэд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн \”Мэдээллийн цаг” уулзалтын үеэр онцлов. Сонгуулийн тухай хуулиар Гадаадад байгаа иргэд нэр дэвшигчид санал өгөх боломжгүй байдаг тул өмнөх сонгуулиудад зөвхөн жагсаалтад буюу сонгуульд оролцож буй улс төрийн хүчинд санал өгдөг байжээ.
Ингэснээр жагсаалтаар сонгогдсон гишүүд гадаадад байгаа иргэдийн төлөөлөл болдог байсан юм. Гэвч \”жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна хэмжээн үзэж, 76 тойрог, 76 нэр дэвшигчтэй болсноор гадаадад байгаа оршин суугчид саналаа өгөх боломжгүй болж байгаа юм\” хэмээн хэлсэн юм. Мөн тэрээр \”Энэ жилийн сонгуулиар байгуулагдах УИХ дараагийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа гадаадад байгаа иргэдийн сонгох эрхийг хангахад анхаарах хэрэгтэй”-г онцлов.