Хамгийн их оффшор данстай Ч.Батзориг \”ГОК”-ийн
захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү юу
Монголын
оффшортонгууд дотор нэр нь бичигдсэн хүмүүс эхнээсээ хэн болох нь тодорч байна.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг маш сайн ажиллаж Монголын оффшортонгуудын
нэрсийг дэлгэлээ. Одоо тэдний хэн нь хэн болохыг Монголын сэтгүүлчид тодруулж,
олон улсын дагуу хариуцлага тооцуулах ёстой. Олон улсын сэтгүүлчдийн хамгийн
сүүлийн мэдээллээр Монгол Улсад давхардсан тоогоор 49 хүн оффшор данс эзэмшиж
байна, С.Баярцогт, Борхүүгийн Дэлгэрсайхан, Янсанжавын Очирсүх нарыг
дурдахгүйгээр шүү дээ.
Эдгээр 49 хүнээс Чимэддоржийн Батзориг хэмээх хүн
хамгийн олон буюу 6 оффшор данс эзэмшиж буйгаараа ихээхэн анхаарал татаж байсан
юм. Олны танил хур баячуудаас олон данс эзэмшиж байгаа хүнд мэдээж олон нийт
анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Тэгвэл Монголын толгой баян \”Петровис”-ын
Ж.Оюунгэрэлийг 1 данстай зүдэрч байхад 6 данстай даналзах Ч.Батзориг гэгч
үл таних хүн \”Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Чимэддоржийн Ганзоригийн
төрсөн дүү байж болох талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Магадгүй нөгөө \”Зууны
луйвар” гэгчээс нь том \”Мянган луйвар” гэгч зүйлийг Чимэдоржийнхон \”Эрдэнэт”-д хийсэн
болтой юм даг. Ч.Батзориг гэгч энэ хүн оффшор данс эзэмшихдээ нэг дор хоёроор
нь нээлгэсэн байх юм. Эхлээд хоёр, удалгүй нэг, дахиад нэг, сүүлд нь нэг дор
хоёр данс нээлгэжээ. Хоёр дансанд хувааж хийвэл асуудал үүсэхгүй байх тийм их
мөнгө байв уу. Ямартай ч, эхэнд болон сүүлд хоёр хоёроор нь нээсэн нь нэлээд их
мөнгөтэй холбоотой нь тодорхой. Нөгөө талаас Ч.Батзоригийн оффшорт данс
нээлгэсэн цаг мөч Ч.Ганзоригийн \”Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байх цаг
үетэй яг таараад байгаа юм. Бүр 6-гийн 6 данс бүгдээрээ Ч.Ганзоригийг \”Эрдэнэт”
үйлдвэрийн захирлаар ажиллаж байх нээгдсэн байх юм.
Ч.Ганзоригийн хувьд анх
2008 онд Монгол Улсын ганц \”саалийн үнээ” гэгдэж байсан \”Эрдэнэт” үйлдвэрийн
ерөнхий захирлаар томилогдсон бөгөөд 2012 онд дөрвөн жилийн хугацаа нь дууссан
ч дахин сонгогдсон. Гэсэн ч Ч.Ганзориг 2013 оны эхээр өөрийн хүсэлтээр буюу
эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Нөгөө талаас түүний
ах гэгдээд буй Ч.Батзориг уул уурхай, техник технологитой холбоотой, эсвэл энэ
талаар их мэдлэгтэй хүн болох нь түүний бүртгүүлсэн уул уурхай, техник
технологийн оффшор компаниудаас илэрхий харагдаж байна. \”Suntech high
group limited”, \”Diamond mine international limited”, \”Core element group ltd”,\”Tomas technology ltd” гээд нэрнээсээ уул уурхай, техник
технологитой холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниуд болох нь тодорхой
байна.
Нэрнээсээ л асар их мөнгө үнэртэж буй эдгээр оффшор компаниудад олон
данс эзэмшдэг Ч.Батзориг Монголын толгой баячуудын нэг \”Эрдэнэт”-ийн ерөнхий
захирал асан Ч.Ганзориг болон түүний хүү, УИХ-ын гишүүн болох гэж эрчимтэй
зүтгэгч баян айлын бандгар бацаануудын нэг Г.Тэмүүлэн нарын өнгөлөн далдлалт
байж болох юм. Г.Тэмүүлэн нарын баян эцгийн хур хөрөнгөд үл ханагч \”хунтайж” нар 5 тэрбумыг цацахад УИХ-ын гишүүн болохгүй хаачдаг юм хэмээн томорч, \”Эрх сэнгүм” аятай төрд шунаж байна.
Нинж