Ардчилсан намаас төрх
тусгаарлаж, МАХН-тай хамтарч намынхаа эсрэг зогссон М.Энхсайханыг \”идэж байсан
тогоо уруугаа нулимагч” хэмээн экс намынхан нь үздэггүй. Тиймдээ ч тэр үү, басхүү
өөр олон асуудал байв уу М.Энхсайханыг \”хорчин”-гуудын нэг гэдэг. Тэгвэл Монгол
Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/-ын дарга М.Энхсайхан гэгч үнэхээр \”хорчин” гэлтэй
нэгэн үйлдлийг хийсэн нь өдгөө ч хүмүүсийн дунд яригдсаар байна. Төрд өндөр
албан тушаал хашиж буй хүн ямар зорилгоор ийм худал мэдээлэл цацав. Басхүү
түүний өндөр албан тушаалыг бодож олон ч хүн түүнд нь итгэж тархиа угаалгав.
Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн фэйсбүүк хуудастаа \”Х.Баттулга Москва
гэнээ. УИХ-ын гишүүн Лу.Болд, С.Эрдэнэ, Ч.Улаан, Монгол Банкны захирал асан
Д.Пүрэвдоржийн хүү П.Хангал, Байгаль орчны сайд асан У.Барсболд, УИХ-ын гишүүн
Ш.Отгобилэг /агсны/-ийн хүү О.Содбилэг, Д.Зоригт болон бас бус иргэд өөрийн улсын оронд
өөр улс, хотуудын нэр бичсэн байгаа болно. Эдгээр нэрсийг Offshoreleaks.icij.orjсайтаас та ч харах боломжтой” хэмээн
бичиж, фотошопдсон зургаа тавив. Хамгийн хоржоонтой нь М.Энхсайхан нийгэмд ийм
худал мэдээлэл цацаж, олон ч хүн түүнийг нь хуулж авч, олон ч мэдээллийн хэрэгсэл
төрийн өндөр албан тушаалын хүн хариуцлагатай байна гэж итгэж мэдээлсний дараа
тэрхүү хуурамч мэдээллээ устгав.
Хорны суурийг нь тавьчихаад зугтчихдаг хүнийг
хорчин гэхээс өөр яахав. Хамгийн гол нь, төрийн өндөр албан тушаалдаа эрдэж
сошиал ертөнцөд худал мэдээлэл цацаж, нийгмийг турхирч болно гэж бодсон бол
ёстой эндүүрэл байв. Яахав, түүний нэр дурдсан хүмүүс үнэхээрийн баян,
М.Энхсайханы өс санадаг хүмүүс байж болно. Гэхдээ хуурамч, фотошопдсон, баримт
болж чадахгүй зургаар хүмүүсийн нэр төрд халдах нь ёс зүйгүй үйлдэл. Тиймээс
худал мэдээлэл цацаж, хүмүүсийн тархи угаасан М.Энхсайхан хуулийн хариуцлага
хүлээх эсэх нь сонин.