Дэлхийн кино урлагийн хамгийн том Каннийн кино наадам үргэлжилж байна. Наадмын үеэр олон улсад алдартай найруулагч, зохиолч, жүжигчид олон ирж байгаа бөгөөд хамгийн их анхаарал татаж байгаа нь Холливуудын алдартнууд байна. Тэдний дундаас алдарт жүжигчин Жулиа Робертс олны анхаарлыг илүү ихээр татав. Учир нь тэрбээр Каннийн кино наадамд хөл нүцгэн иржээ. Тэрбээр Арманигийн тансаг даазшинзаар гоёсон ч хөлөө гангалахаа зориудаар мартсан нь тун хачирхалтай юм.
Мөн наадмыг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн харааг Холливуудын сайхан залуусын нэг Жорж Клүнигийн эхнэр Амал Клүни төрөлх гоо үзэсгэлэнгээрээ булааж байсныг олон улсын хэвлэлүүд онцоллоо.