Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч эцгийн буянд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт \”Грандлайн\” компаниа ялуулж, нийслэлийн төсвөөс олон арван тэрбумаар нь авсан хүн бол Б.Чулуудай билээ. Гэсэн ч \”шунал ихэдвэл шулам болно\” гэгчээр хамтарч байсан Туркуудыг хулхидсан Б.Чулуудай өдгөө байр барьсан ч юм байхгүй, бөөн асуудалд орчихоод байна.
Туркийн компанийн хувьд Хотын даргын хүүтэй хамтарч байгаадаа өөрийгөө азтайд тооцож, орон сууцны том хороолол барихаар чин сэтгэлээсээ зүтгэсэн. Харин Б.Чулуудайн шунал дэндүү их байж ашгийг зөвхөн өөрөө хүртэх гэснээс ажлын голыг нугалах байсан Туркийн компанийг хөөж явуулсан. Тиймээс Туркийн компани \”Грандлайн\” компанийг Олон улсын шүүхэд өгч, ялалт байгуулчихаад байгаа. Их төсөвтэй эцгийн ачаар их санхүүжилт авч Туркуудын мөнгийг ашиглахгүй байж болохыг сүүлд ухаарсан байж болох юм. Харамсалтай нь, ганцаараа гараасаа юм гаргаж чадахгүй байж орон сууц барина хэмээн газрыг нь хүчээр чөлөөлж авсан Б.Чулуудайн буянаар олон хүн түрээсийн байранд амьдарч олон сая төгрөгийн өрөнд орж байна.
Гэсэн ч Б.Чулуудай \”Оффшорт бүртгэлтэй гээд байгаа \”Стратеги Майнинг Инк\” компанийг Сингапурын иргэн найзынхаа хамт 2011 онд байгуулж, 2013 онд хаасан. Тухайн үед хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Өөрөөр хэлбэл, миний аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улс төрчийн хүү болсон минь буруутай бололтой\” хэмээн хэлж баян эцгийн буян дааж чаддаггүйгээ хэллээ.
Түүний хэлснээр, Э.Бат-Үүл хотын дарга болохоос өмнө оффшор компани байгуулсан байж болно. Бас миний бизнест миний эцэг ямар ч холбоогүй гэж хэлж болно. Гэхдээ \”Грандлайн\” компанид хэн ажил олж өгч, хэн санхүүгийн эх үүсвэрийг нь зохицуулж байна. Ер нь манайд \”Саалиа бэлдэхээр саваа бэлд\”-чихээд С.Баярцогт шиг Сангийн сайд болж, Оюутолгойн гэрээг батлах нь тодорхой болчихоод байхдаа оффшор компани байгуулсан шиг Б.Чулуудай миний эцэг Хотын дарга болохоос өмнө оффшор компаниа байгуулсан юм шүү дээ хэмээн хэлэгчид олон боллоо.
Нинж