Хуралдаа суудаггүй, хоцордог гишүүн С.Дэмбэрэл \”Би угаасаа хоцордог юм\” гэж хээв нэг хариулдаг. Тэгээд ч ер нь суугаад унтаж байснаас ирэхгүй байсан нь хамаагүй нэрэнд цэвэр. Ийм нэгэн түүхтэй ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нам нь ирэх сонгуульд оролцохооргүй болсноос намаасаа гарч АН-д элсэхээр болжээ. Намын дарга С.Оюун нь ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдэхтэй зэрэгцэн намаасаа гарч АН-д элсч буйгаа зарласан С.Дэмбэрэл Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Ийнхүү ИЗНН-ын гурван дарга шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гурвуулаа гурван тийшээ харж байна. С.Оюуны хувьд улстөрөөс залхсан уу, эсвэл дахин сонгогдож чадахгүй гэж эмээв үү өрсөлдөхгүй гэсэн. Харин С.Дэмбэрэлийн хувьд намаасаа нүүр буруулж АН-д орж байна. Харин Ц.Ганхуягийн хувьд ИЗНН-ыг сонгуульд оролцуулж өгөөч хэмээн Ерөнхийлөгчид захидал бичсэн шигээ бууриа захиж сууна.
Төгс