Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг концессын гэрээгээр барих эрх олгох тухай хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг танилцуулсан юм.
Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17,037 м2 талбай бүхий барилга болгон барих бөгөөд 1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг \”Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө.
Шинэ байрны зураг, төсөл
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс