Сүүлийн үед спортын \”тогоо”-нд янз бүрийн л асуудал \”буцалж” байна. Тэр дундаа чөлөөт болоод тэшүүрийнхний дунд жинхэнэ утгаараа будилаантай, харамсалтай асуудлууд үүсээд байгаа билээ. Тиймээс энэ удаагийн \”Онцлох хуудас”-аараа чөлөөтийнхний дунд үүссэн харамсалтай асуудал болоод тэшүүрийнхний будилааныг онцолж байна. Чөлөөтийнхний хайнга байдлаас болоод нэг тамирчин Олимпийн эрхээ алдаад байгаа. Харин хөгжих гэж байгаа тэшүүрийн спорт ганц, хоёрхон эмэгтэйн тоглоом болох гээд байгааг үйл явдал харуулж байна.
Г.Буянтогтох: Миний охины Голландын тэмцээн оролцох мэдүүлгийг явуулаагүй байсан
2015.05.12
/Олимпийн аварга Б.Сумъяагийн аав/
-Миний охин өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын Калгарид болсон тэмцээнээс цуврал тэмцээнүүдэд орох эрхээ авсан. Өөрөөр хэлбэл, \”Дэлхийн цом\”-ын цуврал тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан гэсэн үг шүү дээ. Гэтэл Голландад болсон олимпын эрхийн эхний тэмцээнд явсан охин минь утсаар ярихдаа \”Ааваа би тэмцээнд оролцож чадахгүй юм шиг байна. Миний мэдүүлгийг явуулаагүй байна” гэсэн. Харамсалтай нь, тэр тэмцээнд нь манай улсаас зуун тамирчин явсан юм биш. Ердөө эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин явсан. Зоригтбаатарын мэдүүлгийг явуулсан хэрнээ охиныг маань орхисонд гайхсан. Тэгээд Олимпийн хорооноос эхлээд олон газраар явж, үүссэн асуудлыг танилцуулсны төлөө холбооны Нармандах, Болормаа хоёр утсаар баахан доромжилж загнасан. Аз болоход авч явсан багшийнх нь таньдаг орос хүн тэр тэмцээний Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм билээ. Тэгээд дараагийн тэмцээн дээр хүүхдийнхээ мэдүүлгийг заавал авчраарай гээд Канадын мэдүүлгийг нь интернэтээс татаж оролцуулсан байдаг. Тэр тэмцээнээс Германд болсон тэмцээнийхээ эрхийг авсан шүү дээ. Германд болсон тэмцээн нь арваннэгдүгээр сарын 28-нд болж охин маань олимпод оролцох эрх авсан. Нэг харамсалтай зүйл нь \”Дэлхийн цом”-ын тэмцээнд явах бэлтгэлээ хангая гэтэл манайд мөс байгаагүй. Гадаад руу явж хийе гэхээр мөнгө байхгүй, зовлон нүүрлэсэн. Тийм учраас ээж нь цалингийн зээл авч байж хувиараа Солонгост есөн хоног бэлтгэлийг нь хангуулсан. Дараа нь олимпод оролцох бэлтгэлээ хангах гэтэл тэшүүр, өмсгөл, мөс байгаагүй. Энд чинь гүйж хуурай бэлтгэл л хийдэг юм шүү дээ. Багш нь уйгагүй хөөцөлдсөний эцэст Хятадад 20 хоног бэлтгэл хийж чадсан. Тэр зардал мөнгө нь хаанаас ч гарсан юм бүү мэд.
Ч.Дагвадорж: МТХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа тамга тэмдгээ аваад зугтсан
2015.05.12
/МТХ-ны нарийн бичгийн дарга асан/
Саяхан болсон манай холбооны ээлжит бус их хурал дүрмийн хүрээнд болсон, Ц.Даваасүрэнг дүрэм, журмын дагуу томилсныг албан ёсоор мэдэгдье. 12 дугаар Их хурлаар ерөнхийлөгчөөр сонгогдсон Т.Нямдаваа өнгөрсөн оны наймдугаар сард сайн дураараа албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Түүний дараа удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн ч бас өргөдлөө өгсөн. Олимпод бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах ажлын хэсгийг мэргэжлийн бус хүмүүсээр бүрдүүлсэн. Тухайлбал, тус бүрэлдэхүүнд Монголын тэшүүрийн холбооны аж ахуйн нярав Оюунсүрэн, 1980-90 онд уралдаж байсан ахмад тэшүүрчин Чулуун нарыг оролцуулж, чухал асуудлыг шийдэх гэж байхад хариуцлагагүй хандлаа. Багш, дасгалжуулагч нар 2015 оны 12 дугаар сард Удирдах зөвлөлийн хурлыг нээлттэй хийж, дасгалжуулагч нарыг оролцуулаач гэсэн хүсэлт тавихад хүлээж аваагүй. Ерөнхий нарийн бичгийн үүрэг гуйцэтгэгчээр ажиллаж байсан М.Нармандах өөрийн охин А.Зулыг сошиал медиа ашиглан 1000 метрийн зайд олимпийн аварга болох бололцоотой хэмээн олон түмэнд худал мэдээлэл тараасан. Мөн Азийн шилдэг 10 тамирчны нэгээр дөрвөн жил шалгарлаа гэсэн худал мэдээллийг Төрийн байгууллагад өгсөн. Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, Ерөнхий нарийн бичгийн дарга асан М.Нармандах нар албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс татгалзаж, өрөөгөө лацдан, тамга тэмдгээ аваад зугтсан. Тиймээс хуулийн байгууллагад хандахаар болсноо албан ёсоор мэдэгдье.
Э.Сумъяагаас допинг илэрч, олимпийн эрхээ хураалгажээ
2016.05.12
Ирэх наймдугаар сард Бразилд Олимпийн наадам болох учиртай. Тэгвэл энэ удаагайн Олимпийн наадамд манай чөлөөт, жүдогийн тамирчид бүгэн багаараа оролцохоор зорилго тавьсан. Чөлөөтийн эрэгтэй баг ч энэ зорилгодоо хүрч, бүтэн багаараа Олимпийн наадамд оролцохоор болсон. Тэгвэл эмэгтэй баг хараахан чадаагүй. Тодруулбал, хоёр тамирчин олимпийн эрхээ авч чадаагүй. Тэгвэл түүн дээрээс нэмэгдээд эмэгтэйчүүдийн 53 кг-ын эрхээ алдсан. Энэ талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн билээ. Эю талаар манай хэвлэлийнхэн Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ooc олимпийн эрх авсан сонгомол, чөлөөт бөхийн тамирчдын нэрсийн жагсаалтыг өөрчилжээ. Учир нь Серби, Казахстан зэрэг олимпийн эрх олгосон тэмцээнд оролцсон цөөнгүй тамирчнаас мельдониум хэмээх сэргээш илэрчээ. Тэдгээр тамирчдын дунд манай улсын 53 кг-ийн жинд олимпийн эрх авсац ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа багтжээ. Тэрбээр Казахстаны тэмцээнд түрүүлж олимпийн эрх авсан юм. Ингэснээр түүний эрхийг хүчингүйд тооцож, Энэтхэгийн бөх Б.Кумаритад шилжүүлжээ” хэмээн мэдээлсэн юм.
О.Баянмөнх: Э.Сумъяаг цагаатгасан байсан ч Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэнэт ийм шийдвэр гаргачихлаа
2016-05-12
Э.Сумьяагийн олимпийн эрхийг түдгэлзүүлсэн талаархи албан бичгийг ДБНХ-ноос 2016 оны тавдугаар сарын 12-нд бидэнд илгээлээ. ДБНХ-ноос бидэнд хамгийн анх дөрөвдүгээр сарын 12-нд \”Маш нууц” гэсэн тодотголтой захидал ирсэн. Эл захидалд \”Монгол Улсьш тамирчин Э.Сумъяагаас допингийн төрлийн бэлдмэл илэрлээ. Тавдугаар сарын 2 хүртэл үүнтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийж болохгүй. Маш нууц. Э.Сумъяагийн нэр хүндтэй холбоотой” гэж бичсэн байсан. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 13-нд Дэлхийн допингийн эсрэг үндэсний төв \”2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш 1-1.5 микрограмм хэрэглэсэн тамирчинг цагаатгана\” хэмээн сайтдаа албан ёсоор мэдээлсэн. ДБНХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг бидэнд тавдугаар сарын 06-нд ирсэн. Тэр захидалд \”Э.Сумъяагаас 0.7 микрограмм мельдониум хэрэглэсэн нь тогтоогдлоо. Тиймээс 2016 дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан шийдвэрээ цуцаллаа. Энэ цаг үеэс хойш олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж буйг мэдэгдье. Гэхдээ цаашид нарийн шинжилгээгээр тухайн бодисыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хэрэглэсэн нь тогтоогдвол дахиж түдгэлзүүлнэ” хэмээн бичсэн юм. Нэг ёсондоо Э.Сумъяаг цагаатгасан гэсэн үг. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргачихлаа.
Г.Амархүү: Энэ асуудлыг мэддэг, хариуцдаг бүх хүний буруу
/Чөлөт бөхийн ОУХМ, улсын шүүгч /
Сар орчмын өмнө Э.Сумъяагаас допинг илэрсэн тухай мэдээллийголон хүнээс сонссон, цахим ертөнцеөр ч нилээд иуугисан. Гэвч хангалттай баримт олдоогүй тул тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан тэр үед \”Говь ресорт”-д бэлтгэлд хамрагдаж байсан юм. Шигшээ багийн эмч Саранцацрал нэг өдөр \”Э.Сумъяагаас допинг илэрчихлээ” гээд тамирчдынхаа эмчилгээг зогсоож, тэр даруй Улаанбаатарт дуудагдсан байдаг. Энэ яриаг дэргэдээс нь сонссон хоёр, гурван хүн бий, Хэрэв энэ асуудлыг тэр дор нь шийдвэрлэж, арга хэмжээ авсан бол Улаанбаатар, Стамбулд болсон олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнүүдэд өөр гамирчни оролцуулах боломжтой байлаа. Тухайн тамирчин допинг хэрэглэснээ мэдэж л байсан. Допингийн \”А” сорьцны хариу сөргөөр гарсан байхад дахин шинжлүүлж цаг алдах шаардлагагүй байдгийг мэдмээр юм. Олон улсын жишигт эхний шинжилгээ (\”А\” сорьц)-ээс дараагийн шинжилгээ зөрсөн тохиолдол бараг байдаггүй. \”Б” сорьцыг шинжлүүлэх хооронд эрх олгох дараагийн тэмцээнд оролцох тамирчныхаа асуудлыг цэгцлэх байсан юм. Энэ асуудлыг мэддэг, хариуцдаг бүх хүн буруутай. Монголын чөлөөт бөхийн холбоо хэт нэг талыг барьсан. Яагаад гэхээр \”А” сорьцын хариу сөргөөр ирсэн үед нь зарлах ёстой. Олон нийтэд зарладаггүй юм гэхэд тогоон дотроо энэ асуудлаа шийдчих байсан юм. Энэ хугацаанд эрх олгох дараагийн тэмцээнд оролцох тамирчдын талаар хөөцөлдөх байсан. МЧБХ-ныхон хэдхэн хоногийн өмнө Монголд болсон олимпийн эрх олгох тэмцээнд ДБНХ-ны Ерөнхийлөгч Ненад Лалович ирэхийг мэдэж байсан. Тэр хүнийг хүлээж цаг алдсан болов уу. Энэ хүнийг ирэхэд Э.Сумъяагийн хэрэглэсэн хориотой эмийн бодисын хувийг дарах гэж хөөцөлдсөн байж магадгүй.
Сэтгүүлчийн өнцөг
Тамирчид л хохироод үлдэх нь
Э.Сумъяа олимпийн эрхээ хураалгалаа, допинг илэрлээ гэх асуудлын цаана Монгол Улс, түүний жинд өрсөлддөг бусад тамирчид хохироод үлдлээ. Чөлөөт бөхийн холбооны нөхдүүд болохоор гэнэт л ийм зүйл болчихлоо гээд сууж байна. Магадгүй манай улсыг олон жинд тамирчнаа оролцуулахаар болчихоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ийм явуулга явуулсан гэж зарим хүн хардаад байх шиг байна. Тэр ч бас хардах л ёстой зүйлийн нэг. Э.Сумъяагаас илэрсэн гээд байгаа бодис нь уг нь яг ч сэргээш биш гэдгийг албаныхан хангалттай тайлбарласан. Тэгээд ч хэмжээ нь тун бага байсан гэж байгаа. Ядаж байхад Бөхийн нэгдсэн холбооноос манайхныг тайвшруулчихаад, гэнэт шийдвэр гаргаад дэлхий даяар зарлачихсан нь бас л гайхмаар үйлдэл.
Гэхдээ л бид энэ асуудал босч ирэхэд л анхааралтай хандаж, дараа дараагийн арга хэмжээг хурдан авах ёстой байсан болов уу. Уг нь энэ допингийн асуудал сарын өмнө л босч ирсэн юм билээ шүү дээ. Түүнээс хойш хоёр ч эрх олгох тэмцээн болоод өнгөрлөө. Манайхаас Э.Сумъяагаас гадна Отгонцэцэг гээд сайн тамирчин 53 кг-д байгаа. Аль нэг тэмцээнээс нь хангалттай эрхээ авчих байсан. Түүний нөхөр, щүүгч Г.Амархүү энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандсан байна билээ. Аргагүй шүү дээ, манайхан хэнэггүй хандсанаас болоод Э.Сумъяа ч үгүй, түүнтэй тэнцүү өрсөлдөж байгаа бусад тамирчдын ч Олимпийн наадамд оролцох алтан боломжийг үгүй хийчихлээ. Одоо Дэлхийн бөхийн холбооноос энэ удаагийн допингтой холбоотой асуудлаар хуралдах сураг байсан. Түүнд л найдахаас өөр арга алга.
Ер нь ч сүүлийн үед мельдониумтой холбоотой допингийн асуудал дэлхий нийтийг шуугиулаад байгаа. Олон ч алдартай тамирчид энэ асуудалд орооцолдсон. Тийм байхад манай шигшээ багийнхан, Чөлөөтийн холбоо энэ асуудалд анхаарч, эмч нар нь болгоомжтой байх ёстой байсан шүү дээ. Гэтэл тэгсэнгүй, асуудал ийм хэмжээнд хүрчихлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, багш дасгалжуулагчид, эмч нарын алдаа энд бас байгаа. Хайран сайхан эрх, тамирчдын хичээл зүтгэл, Олимпийн наадамд оролцох боломж. Харамсаад ч барахгүй юм боллоо. Үүнд бол Чөлөөт бөхийн холбоог л буруутгах ёстой. Тэд жаахан мэдрэмжтэй ажиллах ёстой байсан.
Нөгөө талаар нэг харамсалтай зүйл бол Монголын Тэшүүрийн холбоонд өрнөөд байгаа холион бантан. Ердөө л хоёр гуравхан \”авгай” бүхэл бүтэн холбоог самарч, мөнгө төгрөгийг нь цааш нааш нь цацаад дууслаа. Уг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч байсан. Тэр хугацаандаа битүү ордонтой болох асуудлыг хөөцөлдөж, багагүй ажил хийсэн нэгэн. Гэвч ганц хурал дээр асуудлаа зөв ойлгуулж чадалгүй, хаяж явснаас болоод Д.Болормаа гэх эмэгтэйн \”идэш” болчихлоо шүү дээ. Ердөө л энэ. Өнөөх эмэгтэй нь Тэшүүрийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байхдаа тэр чигээр нь самарчихлаа. Олимпийн наадамд оролцоод, амжилт гаргасан Б.Сумъяагийн гавьяаг ч дундаас нь таслах хорон муу үйлийг хийж, хэрэгжүүлж байсан байгаа юм. Энэ талаар аав нь хангалттай ярьсан байсан. Одоо Тэшүүрийн холбооны ТУЗ хуралдаж, Ц.Даваасүрэн гишүүн ажлаа хийх гэхээр нөхдүүд тамга тэмдгээ аваад зугтчихаж байгаа юм. Яагаад зугтаад байгаа нь ойлгомжтой. Жил бүр Олон Улсын Тэшүүрийн холбооноос 32 мянган ам.долларыг Монголын тэшүүрийн хөгжилд хувь нэмэр оруулахаар өгдөг гэж байгаа.
Тэгвэл өнгөрсөн 2015 онд ирсэн тэр мөнгийг нөхдүүд хааш нь яаж \”цацсан” байх билээ. Түүнийгээ тайлбарлаж, тайлан тооцоогоо гаргаж өгч чадахгүй л дээ. Тиймээс тамга тэмдгээ аваад зугтаж байхгүй юу. Гэхдээ хуулийн байгууллага гэмтнийг гэсгээж, зөв бурууг нь тунгаагаад өгөх байлгүй дээ. Өнөөдөр тэртэй тэргүй төрөөс өвлийн спортод багахан анхаарч байгаа. Энэ үед өвлийн спортод элэгтэй, сэтгэл зүрхээ зориулдаг хумүүс холбоогоо удирдаж, залж явахгүй бол энэ мэтээр шуналтны олз болоод л дуусна шүү дээ. Тэгээд дунд нь тамирчид л хохирч үлдээд байгаа юм. Энэ удаагийн үйл явдлууд ч гэсэн тамирчид л хохироод үлдсэн хэрэг боллоо.
Н.Пунцагболд
Эх сурвалж: mminfo.mn