Жижигсгэсэн тойргоор аймгуудын мандатын тоо ихэсч, багассан. Тухайлбал, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь,
Сүхбаатар аймгуудтус бүр нэг, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр хоёр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс,
Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр гурван мандаттай болсон.
Товчхондоо, Ардчилсан нам сонгогддог, гарах магадлалтай аймгууд
тус бүр гурван мандаттай болсон. Үүний нэгэн адилаар өнгөрсөн сонгуулиар АН-ыг
хоёр нэр дэвшигчийг хосоор нь сонгосон Баянхонгор аймаг гурван мандаттай
болсон. Тиймээс томоохон намууд Баянхонгорт нэр дэвшүүлэх гурван төлөөлөгчөө сонгож
эхэлсэн байна. Хэдийгээр улстөрийн намууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаагүй
байгаа ч горилогчдын нэрс намууд дотор аль хэдийнэ тодорч эхэлсэн байна.
АН-ын
хувьд урьдын адил Х.Баттулга, Д.Ганбатыг илгээнэ. Харин гурав дахь нэр
дэвшигчээр Ц.Жаргалыг илгээхээр болжээ. Уг нь ИЗНН-тай хийсэн гэрээгээр \”Шөнийн
зах”-ын босс, Байгаль орчны дэд сайд асан М.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэж яригдаж
байсан ч Ц.Жаргал Баянхонгорыг зорихоор болжээ. М.Хүрэлсүхийн хувьд урьд нь хоёр ч удаа нэр дэвшээд ялагдал хүлээж байсан нэгэн. Тиймээс энэ удаад АН-аас нэр дэвших нь хэмээн яригдаж байв. Магадгүй
тэрээр бие даахыг үгүйсгэхгүй.
Харин МАН-аас \”Ми-Си-Эс” группийн дэд
ерөнхийлөгч Л.Элдэв-Очир болон АНУ-аас ирээд буй
Г.Занданшатар нар нэр дэвших нь тодорхой болжээ. Гэсэн ч гурав дахь нэр
дэвшигчийг хараахан сонгож чадаагүй байна. М.Билэгт, Б.Батцэцэг, Д.Очирбат, С.Баярмөнх нарын хүмүүс Баянхонгорт
горилж буй бөгөөд тэднээс \”Ачлал” их дэлгүүрийн
захирал М.Билэгт хамгийн
өндөр магадлалтай байгааг эх сурвалж өгүүлж байгаа юм. Учир нь, эмэгтэйчүүдийн квот гэдгээрээ МАН-аас БаянхонгортМ.Билэгт,
Б.Батцэцэг хэмээх хоёр эмэгтэйн хэн нэг нь нэр дэвших бөгөөд ингээд үзэхээр М.Билэгт арай илүү
нөлөөтэй бас туршлагатай болж байгаа аж. Тэгээд ч 2012 оны сонгуульд оролцож байсан М.Билэгтэд
өмнөх ялагдал нь том туршлага болжээ.
Тэгвэл МАХН-аас Баянхонгорт 2012 оны сонгуульд нэр дэвшиж байсан Шадар сайдын зөвлөх асан
Б.Анхныбаярболон \”Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг нар нэр дэвшихээр болжээ. Тэгэхээр эдгээрээс
хэн гэсэн гурван нэр дэвшигч ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд хонгор нутгийг
төлөөлөх бол.