АНУ-ын Флорида мужийн нэгэн жижиг хотын замын цагдаа Тениссон хэмээгч эр өөрөө өөртөө торгуулийн хуудас наажээ. Замын цагдаа ажилтай Тениссон өнгөрөгч 11-ний өдөр автомашинаа замын дэргэд байрлуулахдаа зогсохыг хориглосон газарт зорчих хэсгийг таглан түр байрлуулсан байна.
Тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээ мэдсэн даруй машиныхаа зургийг авч, өөрөө өөртөө 45-н долларын торгуулийн хуудас бичсэн аж. Цагдаа Тениссон нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт 40-н долларын торгуулийн хуудас бичдэг боловч өөртөө таван доллараар илүү торгууль ноогдуулсан нь энэ аж.
Түүний өөртөө бичсэн торгуулийн хуудсыг Замын цагдаагийн газрын нарийн бичиг эмэгтэй бүртгэл хийж байхдаа мэдсэн ба энэ тухай өөрийнхөө цахим хуудсанд нийтэлж, ийнхүү олон түмэнд хүрчээ.