Эрээн хотын Засгийн газар 5 дугаар сарын 13-ны өдөр Эрээн хотод суралцаж байгаа Монгол Улсын 433 сурагчдад 930 сая төгрөг буюу 3 сая юаний тэтгэлэг олгосон байна.
Эрээн хотын Засгийн газар энэ жилээс эхлэн жил бүр Монгол Улсын сурагчдад Засгийн газрын тэтгэлэг олгохоор тогтсон байна.
Эрээн хот нь Монгол Улстай соёл иргэншлийн солилцооны талаар хамтран ажиллахад газар зүйн давуу талтай байдаг билээ. Ойрын жилүүдэд Эрээн хот Хятад, Монголын боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагууд Монгол Улсын сурагчдын сургалтын мөнгийг 50 хувиар буруулах, тэтгэлгийн мөнгө олгох зэрэг олон талын хөнгөлөлттэй бодлого тогтоосон байна. Бүртгэлээс харвал, 1998 оноос өнөөдөр болтол Эрээн хотод суралцсан Монголын сурагчдын тоо 3000 хүрсэн байна. Одоо Эрээн хотын сургуульд Монгол Улсын 400 гаруй сурагч суралцаж байгаа аж. Үүнээс гадна Эрээн хот \”Гурван жил мянган сурагч”-ийн төслийг хэрэгжүүлж, гурван жилийн хугацаанд 1000 Монгол Улсын сурагч элсүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Solongonews.mn