Хорооны даргаас их хурлын гишүүн болсон З.Баянсэлэнгэ дөрвөн жилийн дотор дөрвөн ч туслахаа сольж байгаа гэнэ. Учир нь түүний туслахаар ажилласан эмэгтэйчүүд бүгд жирэмсэлж үрийн зулай үнэрлэж байгаа аж.
Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа \”Дөрвөн жилд дөрвөн туслах маань жирэмслэн үрийн зулай үнэрлэлээ. Түрүүчийнх нь 2 ой хүрэх гэж байна. Сүүлийнх нь 3 сарын дараа төрнө. Хэрвээ би эрэгтэй байсан бол хүмүүс юу гэх байсан бол” хэмээн бичжээ. Нээрээ юу гэх байсан бол?