Дархан аварга
Х.Баянмөнхийн том охин Б.Сүрэнжав Увс аймагт бие даан нэр дэвшихээр болжээ. Увс
аймгийн мандатын тоо нэгээр нэмэгдэж гурав болсон бөгөөд өмнөх сонгуулиар МАН-аас
тус аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар
дахин өрсөлдөх нь гарцаагүй. Мэдээж тэд Увсад \”хатуу самар”. Тиймээс тэдний
дундуур орж УИХ-ын гишүүн болно гэдэг амаргүй. Харин гурван мандаттай болсноор гурав
дахь мандат Увсдаа нэр хүндтэй ч улстөрд харьцангуй шинэ хүмүүс өрсөлдөх боломж
бий болгосон юм. Тиймээс дуучин С.Жавхлан Увсаас бие даахаар болсон. Магадгүй
түүний энэ шийдвэр аваргын охинд нөлөөлж, Б.Сүрэнжавыг бие даахаар болгосон
байж болох юм. Түүнчлэн Увсад тэдэнтэй хамт \”Тэсо” корпорацийн захирал О.Цогтгэрэл
өрсөлдөх юм.