Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт “Монгол бахархлын өдөр” тохиож бүх нийтээр амарсан. Харин тухайн өдөртэй уялдуулан Засгийн газрын хуралдаанаар 9-ний баасан гарагийн ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гарагт буюу 11 дүгээр сарын 17-нд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдэгдэл гаргаж төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиуд энэ долоо хоногт нөхөж хичээллэхээр болжээ.