Жастын Ш.Батхүү, Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох тус тусын хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж, шалгагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаа аль шатанд яваа талаарх мэдээлэл олон нийтэд хангалттай бус байна.
Тэгвэл олны анхаарлыг татаж буй эдгээр эрхмүүдийн холбогдсон хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх ажлын хэсгийг Прокурорын газрын дэргэд байгуулж, уртасгасан цагаар ажиллах болсон тухай мэдээллээ.
Маш олон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилттэй холбоотой хэргүүд ч хаалттай хэвээр байгаа. Энэ дунд Засгийн газрын дэргэдэх 27 сантай холбоотой асуудал, АСЕМ-ын үеэрх хөрөнгө зарцуулалтын асуудлууд ч нэмэгдсэн.
Тэгэхээр шуурхайлан шалгах ажлын хэсэгт чадвартай, шударга албан хаагчид томиглон ажиллах шаардлага тулгарч байна. Ажлын хэсэгт, Авилгатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нар багтаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Цагдаагийн ерөнхий газраас л гэхэд 22 мөрдөгчийг татан ажиллуулж эхэлжээ.