Хэчнээн ч хэлээр яриад байгаа юм бэ? бүү мэд. Эдгээр хэлүүд бүгд ойролцоо сонсогдож байгаа хэдий ч хүүгийн хэлний чадвар үнэхээр гайхалтай гэдгийг түүний дуудлага, аялагаас сонсогдож байна. Манайд таван улсын хэлээр чөлөөтэй ярьчихдаг бол мундагтаа ороод явдаг биз дээ. Тэгвэл 12 улсын хэлээр чөлөөтэй ярьчихдаг Камбож хүүг бишрэхээс ч яах билээ. Тэр аль нэг сэхээтэн айлын дээд боловсролтой нэгэн биш зүгээр л гудамжинд жижиглэнгийн худалдаа хийдэг хүү. Энэ нь ч дэлхий нийтийг гайхшруулж, бишрүүлж байна.