Сэлэнгэд нэр дэвшээд нэгээр гарч ирдэг хүн бол С.Баярцогт. Өөрөөр хэлбэл
Сэлэнгэчүүд С.Баярцогтдоо \”туйлын их хайртай”.Гэтэл Ардчилсан намын удирдлагууд түүнийг нэр
дэвшүүлэхгүй байх тухай яриад эхлэв.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дарханчуудтай уулзах үеэр \”төрийг
\”муухай харагдуулж байгаа” учраас энэ удаад нэр дэвшихээс татгалзаж, шалгуулах
хэрэгтэй” гэж хэлсэн байгаа юм. Түүний дараах нь УИХ-ын дарга, АН-ын дарга
З.Энхболд \”Оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Ялангуяа С.Баярцогтыг нэр
дэвшүүлэхгүй. Энэ санаачлагыг бусад намууд дэмжиж ажиллана” гэж найдаж байна
гэх утга бүхий өгүүлбэрийг твиттер хуудаснаа байршуулсан байдаг.
Эндээс АН С.Баярцогтыг золиослож байж ард түмэнд \”гоё харагдах” арга зам
сүвэгчлэхээр болж гэж харагдаад байгаа юм. Гэвч АН-д С.Баярцогтоос муу, муухай
хүмүүс олон бий. Тойрог, тойрог хэсч, ард түмний \”хараалыг идсэн” олонхоо аварч
үлдэхийн тулд л С.Баярцогтыг золих нь.
Яг ярих юм бол С.Баярцогт чинь царай зүсээрээ энэ төрийг харин ч сайхан
харагдуулж байгаа нэгэн гэж жиргээч хүүхнүүд бичиж байна. Бас ч оргүй зүйл биш
л дээ. Арзайсан арьстай, халзан, хар, бөөрөнхий, намхан хүмүүсийн хажууд
С.Баярцогт чинь харин \”дажгүй залуу” байхгүй юу. Даанч нэг алдаа гаргачихсан.
Тэр нь оффшор дансандаа нэг сая ам.доллар мартчихсан явдал юм. Энэ нь Монгол
Улсын төрийг гэхээсээ АН-ыг муухай харагдуулаад байгаа аж л дээ.
Өнгөндөө муухай харагдуулж байгаа мэт боловч цаанаа олон хүнийг чирж, олон
хүний нууц данс, нуусан мөнгө, хөрөнгө илэрч магадгүй байдал бий болчихоод
байгаа учраас л \”хаана ч явсан газардахгүй биз дээ” гээд л С.Баярцогтоор \”туг
тахих”-аар болсон байж болох л юм. Хэдэн
жил АНУ-д, Англид, Австралид сурч, улс төрөөс хөндийрвөл С.Баярцогтод \”амар л
байх”. Гэхдээ С.Баярцогтгүй АН яах бол. Ямар ч байсан гоё харагдахгүй нь
лавтай.
Амар