Томас Хитервикийн \”Цэцэрлэгт гүүр\”
Лондонгийн Темза мөрний эрэг нийт 30 гүүртэй юм. Эдгээр гүүрнүүд хоорондоо өөр өөр загвар дизайн шийдэлтэй байдаг нь дэлхий нийтийг гайхшруулдаг бүтээл гэж хэлж болохоор. Хурдацтайгаар байнга өөрчлөн шинэчлэгдэж байдаг эрин үед шинэ санаа гэдэг үнэлж баршгүй хөрөнгө болдог. Тиймээс Лондонгийн архитекторын холбоо шинэ гүүр байгуулахаар бүтээлүүд уралдуулсан байна. Энэ уралдаанд шинэ залуу уран бүтээлчдээс гадна туршлагатай архитекторчид ч өрсөлдсөн юм. Харин уралдаанд \”Цэцэрлэгт гүүр\” хэмээх дизайнер Томас Хитервикийн бүтээл тэргүүлжээ. Энэ гүүр усан дээр мод цэцэг ургуулж, амьд байгалийн орчин үүсгэснээрээ олны зорчих тухай газар болох нь дамжиггүй ба нийт 275 сая долларын өртөгтэйгөөр сүндэрлэх гэнэ. Ингээд уралдаанд оролцсон бүтээлүүдийн хамгийн гайхалтай загваруудыг тахилцуулья….
Б.Нарангэрэл