\” … Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар \”Монголбанкны үйлчилгээний
шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийг 2015 оны 03 дугаар сарын 25-нд шинэчлэн баталсан
байна. Ингэснээр Төвбанк, арилжааны
банкууд болон иргэд, аж ахуй нэгжүүдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ тодорхой
хувиар бууруулж байгаа юм. Тодруулбал, АТМ-ээс бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн
шимтгэл авдаг байсныг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад авдаг 50
төгрөгийг 10 төгрөг болгон буруулсан байна” гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж
байв.
Гэвч АТМ-аас авч буй шимтгэлд ямарч өөрчлөлт гарсангүй. Бүр өөр банкны
машинаас мөнгө авсан тохиолдолд 500 төгрөгийн шимтгэл төлдөг болоод удаж байна.
Уг нь банканд мөнгөө байршуулж байгаа хүн шимтгэл төлөх нь битгий хэл хүү
авмаар. Гэвч манайд хүү төлөхгүй байж гүйлгээ тутмаас тодорхой мөнгө дүн бүхий
шимтгэл суутган авсаар байна.
Монгол банкнаас гарсан дээрх тушаал нь худал гэх тайлбарыг эх сурвалжууд
өгч байгаа. Үнэхээр Монгол банк арилжааны банкуудын энэхүү шударга бус \”мөлжлөг”-ийг
хянах боломжгүй байдаг юм бол өөр хэн гэгч байгууллага үүнийг хянаж, иргэдийг
чимх чимхээр хумсалж, ашиг олж буй явдлыг зохицуулж, шийдвэрлэх вэ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө гэж газар уг нь хэрэглэгч, иргэд
бидний төлөө ажиллаж байгаа сайшаалтай ч тэдний эрх мэдлийн хэмжээ арилжааны
банкуудтай өрсөлдөж, хяналт тавихад хүрдэггүй гэдгийг олон жишээгээр харж,
ойлгосон. Тэгэхээр бидний эрх ашгийг хамгаалах нэг ч байгууллага энэ төрд алга гэж
ойлгогдож байна. Тиймээс л арилжааны банкууд ингэж дур зоргоороо аашилж,
иргэдийн хүссэнээрээ \”шулж байна”.
Шар хүү