Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд нийт 2 тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина. Мөн нийслэлийн төвийн 6 дүүргийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2622 гэрэлтүүлгийг шинээр хийх юм