Сумоч Даваа овогтой КёкүшюзанБатбаяр /нэрээ ингэж өөрчилсөн/ гэнэт л \”оффшор
надад хамаагүй\” гээд сүйд болоод л хуулийн байгууллагуудаар яваад эхэлсэн.
Тэгсэн шалтгаан нь тэрээр ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа аж. Энэ
хүсэлтээ намдаа өргөн барьсан бөгөөд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас эцсийн
шийдвэр гарах аж.
Хэрвээ нам зөвшөөрвөл өгвөл тэрээр
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших юм байна. Өмнө нь тэрээр энэ
дүүргээс сонгогдож байсан. Харин дараагийн буюу 2012 оны сонгуулиар тойргоо
сольж Ховд аймагт нэр дэвшээд унасан юм. Тэгвэл энэ удаад нам нь боломж олговол
СХД-т \”дахин нэр дэвших” хүсэл байгаа аж.
Сонгиночууд түүнийг дэмжих эсэхийг хэлж мэдэхгүй юм. Өөрөө бол маш их ажил
хийсэн л гэж тайлбарлаж байна. Ер нь Сонгинохайрхан дүүрэгт дахин нэр дэвшиж
байгаа хүмүүс \”маш их ажил хийсэн” л гэж тайлагнацгааж байгаа. Яг үнэн хэрэгтээ
энэ дүүрэг төрийн халамж, төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд тун хангалтгүй
хийгдсэн. Ядаж л зам талбайг нь хар. Дөрвөн жилд ганц ч гар хүрээгүй замууд,
жолооч нарын ур чадварыг шалгаж, уур бухимдлыг нь дээд цэгт нь хүргэж байна.
Гэтэл сонгогдсон гишүүд нь болохоор их л ажил хийсэн гээд байдаг. Даваагийн КёкүшюзанБатбаяр ч бусадтайгаа адил тайлбар
өгч байна.
Ингэж ярихаас зарим хүмүүс ичдэггүй юм байх даа. Ядаж нүдээрээ очиж
харчихаад хийсэн ажлаа тайлагнадаг болоосой.
Д.Батбаярын хувьд нэр нь өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ сонгуулиар шинэ хүн
Сонгинод өрсөлдөх юм байх. Хэрвээ хуучин нэрээрээ явбал оффшортой холбогдчих
гээд хэцүү байгаа л даа.
Уг нь Д.Батбаяр гэдэг хүн сумод барилдаж байх үедээ 4-5 оффшор данстай
байж. Тэгсэн Даваа овогтой КёкүшюзанБатбаяр болчихоор өнөөх данснууд нь \”байхгүй
болчихдог” их л сонин тайлбар хийгээд яваад байгаа даа. Үүнийгээ бүр хуулийн
байгууллагуудад шалгуулж тэгсэн өөдөөс нь \”Даваа овогтой КёкүшюзанБатбаяр
оффшор дансгүй юм байна Д.Батбаяр гэж өөр хүн байна” гэсэн хариулт өгсөн гэнэ.
Хуулийн байгууллага нь ч яачихсан юм. Өөрөө өмнө нь оффшор данстай байсан
гээд хэлчихээд байхад л \”дансгүй юм байна” гээд л хариулт өгөөд явж байдаг.Мэдэхгүй юмдаа. Нэрээ хэд хэдэн янзаар өөрчилж, нэг дор өөрчлөгдөж байгаа хүн Сонгинохайрхан
дүүргээс сонгогдчихоод бас гэнэт \”Би танайхаас сонгогдсон Даваа овогтой
КёкүшюзанБатбаяр биш байна аа. Би Даваагийн Батбаяр байна” гээд л
өөрчлөгдчихвөл яах юм. Итгэлтгүй юм биш үү.
А.Аюуш