Өмнөд Солонгос улсын Пусан хотын гаалийн ажилтнууд нь БНХАУ-аас импортоор орж ирсэн 410-н мянган ширхэг цахилгаан тамхи болон 28-н мянган ширхэг батарей цэнэглэгчийг хураан авчээ.
Тэдгээр бүтээгдэхүүнүүд нь Өмнөд Солонгос улсын бүтээгдэхүүний чанарын стандартыг хангаагүйн улмаас импортлохыг хориглосон бүтээгдэхүүний нэг байсан байна.
Тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс цахилгаан тамхи болон батарей цэнэглэгчээс тус бүр долоон бүтээгдэхүүнийг түүвэрлэн авч 20-н минутийн турш цэнэглэн туршихад, тамхины батарей хэт их халсаны улмаас бүгд дэлбэрч шатсан явдал болжээ.
Өөрөөр хэлбэл БНХАУ-д үйлдвэрлэсэн хямд үнэтэй цахилгаан тамхины батарей нь чанарын шаардлага хангаагүй байсан байна.
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан тамхийг Өмнөд Солонгос улсад дунджаар 150-н мянган воноор, Монгол мөнгөөр тооцож үзвэл 200-н мянган төгрөгөөр худалдаалдаг ба тийм тамхи цэнэглэж байхдаа дэлбэрч шатсан явдал, Өмнөд Солонгос улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд 16 удаа бүртгэгдсэн ажээ.