Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Говь” ХК- ийн үнэт цаасны арилжааг түр зогсоолоо. Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 тоот албан шаардлагын дагуу тус компанийн арилжааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон байна.
Эх сурвалж: МХБ