Бензиний үнэ, долларын ханш тус тус БУУРАХААР боллоо. Засгийн газар улс төрийн зорилготой ХӨӨСИЙГ хагалж эхэлсэн байна. Өнөөдөр Г.Занданшатар сайд, Д.Сумъяабазар сайд нар нефть импортлогчид болон Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийж дараах үр дүн гарч байна.
1. 12.07-ноос эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна.
2. 12 сарын эцэс гэхэд 200 төгрөрөөр буурна.
3. Автогаз өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр буураад байна.
4. Долларын ханш маргаашаас эхлэн буурч эхэлнэ.
Тэдний хурал дээр хэлсэн хурц үгс:
Г.Занданшатар: Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь ЦУЦЛАНА… Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой.
Д.Сумъяабазар: Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ШҮҮ… Шууд цуцлана шүү.