АНУ-ын Калифорни мужийн Мэнло Парк хотод байрладаг “Facebook” компанийн төв байранд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн улмаас өчигдөр түгшүүр зарлаж компанийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлжээ. Уг хэргийн талаар, “компанид байсан бүх ажилтныг гаргаж аюулгүй болгосон бөгөөд барилгаас тэсрэх бөмбөг гэж хэлэхээр ямар нэгэн сэжигтэй төхөөрөмж олдоогүй” гэж хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
“Бид ажилчдын аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авсан. Азаар хэн нэгэн гэмтэж бэртээгүй. Мэдээллийг тараасан этгээдийг олж илрүүлэхийн тулд орон нутгийн цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажиллана” хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Өмнө нь тус хотод байдаг “Youtube” компанийн төв байранд түгшүүр зарлаж ажилчдыг нүүлгэн шилжүүлж байсан удаатай. Учир нь компанид зэвсэглэсэн эмэгтэй гал нээн гурван хүнийг шархдуулж, дараа нь өөрийгөө буудан хөнөөсөн юм.
Эх сурвалж:CNN