“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг, хүү Г.Дашнямын хамт өнгөрөгч 10 дугаар сард ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилсан билээ. Тэднийг шалган мөрдөх ажиллагаа дуусч, ирэх долоо хоногт яллах дүгнэлтийг үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх болсон байна.
Авлигатай тэмцэх газар, ЭЦА-ны хамтарсан шалгах хэсэг “Жаст групп” компанийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн хамгаалалтанд авах ажиллагаа явуулсан. Энэхүү үйл ажиллагааны явцад тус группын эзэмшилд байсан зарим шатахуун түгээх станцыг “Магнай трейд” худалдаж авахдаа гэмт хэрэг өдүүлсэн байж магадгүй гэж хуулийнхан үзсэн байна. Тиймээс тэднийг “Жаст групп” компанийн харьяа шатахуун түгээх станцуудыг үнэгүйдүүлж авсан гэж буруутгажээ.