Нямбаярын Төгсцогтын 11 дэх тулааны тов гарлаа. Тэрээр ирэх нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т Доминиканы тулаанч, өмнө нь дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Клаудио Маррейро тулалдах юм. Клаудио Маррейро 23 ялж/17 ко/, 2 ялагдсан амжилттай, 29 настай. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Мексикийн Хорхе Лараг эхний үед хүнд цохилтоор буулган авсан тулааныг хийжээ.
Харин манай тамирчин, Нямбаярын Төгсцогт 10-0, 9 КО гэсэн үзүүлэлттэй, өнгөрсөн тавдугаар сард цагтаа дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан Колумбын Оскар Эскандонг гуравдугаар үед ялсан билээ.
Хоёр боксчины ялсан нь WBC холбооны аваргын бүс эзэмшиж байгаа АНУ-ын тулаанч Гари Расселтай (29-1, 17 КО) тулалдаж магадгүй.