Монгол улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх байсан. Гэвч зарим гишүүдийн бойкот үргэлжилж байгаагаас гишүүдийн ирц бүрдэлгүй мэдээллийг хойшлуулсан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчөөс УИХ-ын Тамгын газарт 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр УИХ-ын гишүүдийг цуглуулж, Үндэсний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хийх өдрийн тов тогтоохыг хүссэн албан бичиг ирүүлжээ.