Өнгөрөгч 10 дугаар сард Тагнуулын Ерөнхий газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Голомт хотхоноос гадаадын иргэнийг барьж саатуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ ажиллагааны талаар тус газрын дарга Д.Гэрэл тайлбар хийсэн байна. Түүний хэлснээр гүйцэтгэх ажиллагааны үеэр баривчилсан гадаадын иргэн нь тагнуул байсан байна. Мөн энэ хэрэг дээр яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Баригдсан иргэнийг хятад хүн байсан гэх мэдээллийг тэрээр үгүйсгэлээ.