Монгол Улсаас 1990-ээд оны үед Казахстаны БНУ-д хөдөлмөрийн гэрээ болон шилжин суурьшихаар очсон хүмүүсийн зарим хэсэг нь Монголдоо буцаад ирэх магадлалтай байна.
Учир нь тэнд шилжин суурьшсан хүмүүс нас өндөр болоход нь хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу он удаан жил хөдөлмөрлөсний тэтгэвэр олгодог байснаа, тэрхүү гэрээний хугацаа дууссан тул тэтгэвэр олгохоо зогсоосон байна. Саяхан Казахстан Улсад мэргэжлийн хяналтын байгууллагуудын олон улсын бага хуралд оролцоод ирсэн Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамет,
-Энэ асуудлын талаар манайхаас очсон цөөнгүй иргэн гомдол мэдүүлж байсныг Казахстан Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн Яам, Нүүдэл суудлын удирдах газар зэрэг байгууллагуудын удирдах хүмүүст дамжууллаа. Тэд энэ асуудлыг дээд байгууллагад хүргэж зохих арга хэмжээ авахаар амлалаа гэж ярилаа. Дашрамд нь дурдахад Монголоос Казахстанд казахууд төдийгүй бусад үндэстэн ястны төлөөлөгчид ч шилжин суурьшаад 20 гаруй жил болж байгаа юм байна.
Ш.Айзаря
Эх сурвалж: montsame.mn