\”Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Тосонцэнгэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын \”Тэрхийн голын гүүр”-нд гэнэтийн эвдэрэл үүссэнтэй холбоотой Монгол улсын Зам тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131 тоот тушаалаар түр гүүр барих хүртэлх хугацаанд тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байхаар хязгаарлалт тогтоосон байгаа тул энэ чиглэлд ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслүүд өөр зам маршрут буюу урд талаараа Баянхонгор, Өвөрхангай аймаг, хойд талаараа Булган, Хөвсгөл аймгийн замыг сонгож явахыг анхааруулж байна\” гэж Замын цагдаагийн газрын Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасгаас мэдээллээ