Тээврийн хэрэгсэл ашигладаг, эзэмшдэг л бол
татвар төлөх ёстой. Энэ бол албадлагын шинжтэй ажиллагаа. Гэтэл зургаадугаар
сарын нэгнээр дуусгавар болж байгаа энэ ажил үр дүн муутай байна. Тухайлбал,
татвараа төлөх ёстой 70 гаруй мянган жолооч байгаа аж.
Тиймээс Замын цагдаагийн газраас татвараа
төлөөгүй хөдөлгөөнд оролцсон жолоочийн бичиг баримтыг хураах арга хэмжээг авч
эхэлжээ. Ингэснээр жолооч татвараас гадна бичиг баримтаа авахын тулд торгууль
төлөх шаардлагатай болоод байгаа юм. Хэрвээ татвараа төлөхгүй бол өдөр болгон
торгуулж мэдэх нь байна.
Уг нь хугацаа хэтэрсэн ч татвараа төлье
гээд ирвэл торгууль ноогдуулахгүйг албаны хүн хэлж байна. Харин хэнэггүй
царайлж, татвар төлөхөөс зайлсхийсээр байвал өдөр бүр гэрийн чинь хаягаар
торгуулийн хуудас очсоор байх юм байна. Тэгэхээр эртхэн татвараа төлцгөөгөөрэй,
жолооч нар аа. Үгүй бол дарамт улам л хатуурах шинжтэй.
Амар