Монгол улс шинэ Үндсэн хуулиа баталсны 27 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ. Уламжлал ёсоор энэхүү өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын тэргүүтэй хүмүүс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол улс нь түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа баталж мөрдсөн байдаг. Анхны Үндсэн хуулийг 1924 онд баталсан бол 1940, 1960, 1992 онуудад дахин шинээр баталсан байна. Энэхүү шинэ Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Ардчилсан хууль болсон юм.