Нийгмийн
амьдралаа дагаад эцэг эхчүүдийн бага насны хүүхэддээ тавих анхаарал, халамж
суларч, тэр хэрээр бага насны хүүхдүүд гоо сайхнаараа нөхөж баршгүй хохирч
цаашлаад амиа алдах явдал гарах боллоо. Хараа хяналтгүйгээр гэртээ цоожлуулсан
хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч татах, байрныхаа цонхоор унах зэрэг явдлууд
сүүлийн үед нэлээд хэд гарсан бөгөөд саяхан портер автомашинд цоожлуулсан
гурван настай охин машины цонхоор унаж улмаар амиа алдсан харамсалтай хэрэг
гарлаа. Тиймээс эцэг эхчүүдийг үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж,
бие биедээ шаардлага тавьж, түүнийг нь биелүүлж байхыг хүсье.
Хүүхдээ автомашиндаа
цоожлон үлдээсэн эцэг эхэд шаардлага тавьсан хүнд \”Би хүүхдээ яахаа өөрөө мэдье”
хэмээн уцаарлангуй хэлдэг хэнэггүй монгол зан зэргээс болж энэ мэтээр хүүхдүүд хохирсоор,
эндсээр байх ёсгүй. Налайх дүүргийн 1 хороо, \”Эрүүл мэндийн
нэгдэл\”-ийн хүлээн авах тасагт нас барсан хүүхэд хүргэгдэн ирсэн байна.
Тухайн хүүхэд машины цонхоор унаж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн алба
хаагчид хэргийн учир шалтгааныг тодруулан ажиллажээ. Тус хороонд оршин суух, 36
настай, эрэгтэй Б гэх иргэн \”Hyundai Porter\” автомашиндаа гурван настай
охиноо үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унасан байжээ. Улмаар
эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Энэ мэтээр бага
насны хүүхдийг хараа хяналтгүйгээр машиндаа,
гэртээ цоожлон үлдээж хүүхдийн эрхийг зөрчсөн,
амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн
хариуцлага хүлээлгэдэг.