Хятадын Сычуань мужын баруун өмнөд хэсэгт гурван нүд, хоёр ам, хоёр хамартай этгээд гахайн торой төржээ. Энэхүү торой нь Зонг Гуоюаны мал аж ахуйн фермерт мэндэлсэн байна. Хачин царайтай гахайн зураг маш хурдацтай сошиал ертөнцөөр тархаж эхэлсэн ба тэр даруй түүнийг худалдаж авах хүсэлтэй хүмүүс ч үнийн дүнгээ бичиж эхэлжээ. Гэсэн хэдий ч Зонгийн эхнэр торойг өөрөө өсгөж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж тэдгээр үнийн саналуудаас татгалзсан байна. Торой одоогийн байдлаар эрүүл бойжиж байгаа гэнэ.
Б.Нараа