Өнөөдөр нэгдүгээр сарын 21 буюу Олон улсын тэврэлтийн өдөр (International Hug Day) тохиож байна. Ер бусын баяруудын нэг болох тэврэлтийн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Энэхүү баяр нь анх 1986 онд үндэсний тэврэлтийн өдөр нэртэйгээр АНУ-д бий болсон бөгөөд дараа нь дэлхий нийтэд маш хурдан тархсан юм.
Энэ өдөр баярын уламжлалын дагуу танихгүй хүнийг ч гэсэн найрсгаар тэвэрч болно. Анх тэврэлтийн өдрийг оюутнууд санаачилсан гэж үздэг. Чухамхүү энэ өдөр залуус болон бүсгүйчүүд бие биеэ тэврэхийг эрмэлзэж, аюулгүй байдал, тав тух, хайр дурлалыг мэдрэхийг эрмэлздэг юм.