Өнгөрөгч онд Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээс харахад гэр бүл салалт буурсан үзүүлэлттэй гарсан нь сайшаалтай.
Гэр бүл салалтад цөөхөн шалтгаан ихэнх хувийг эзлэж байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь гадаадад ажиллахаар явсан нь гэр бүл салалтын нэг томоохон шалтгаан болж байгааг албаныхан дуулгалаа. Мөн архидалт, ядуурал болон ажилгүйдлээс үүдэлтэйгээр гэрлэлтээ цуцлууж ганц бие өрх толгойлсон эцэг, эхийн тоо тогтмол өсч байна гэж тайлбарлав.
Одоогоор монгол улсад 3.1 мянган бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон 72 мянган эх, 19 мянган эцэг бүртгэлтэй байна. Харин ганц бие 39.6 мянган өндөр настан бүртгэгджээ.