Монгол улсын Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрхзүйн орчныг нь бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгпүүлэх бодлого баримталж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-д мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.
Тэрээр, Мал аж ахуйн салбар нь улсын нийт ДНБ-ий 10.6%, экспортын орлогын 8.4%-ийг бүрдүүлж байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспорт 54.7 мянган тонн болж, өмнөх оныхоос 1.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Экспортоос монгол улс 146.5 сая ам.долларын орлого олсныг дуулгав.
Мөн мал сүрэг хэт их өсч байгаа нь бэлчээрийн даац хэтрэх, малын чанар муудах, малаас хүнд халдварлах өвчин нэмэгдэж, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин үүсэх болон малын төрлийн харьцаа хэт их ялгаатай байгаа зэрэг хүндрэлүүд гол асуудал болж байгааг хэллээ.