“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг АТГ-аас саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Түүний албан өрөө болон хувийн өмчид нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдын учир битүүлэг 4 сая ам.долларын гүйлгээтэй холбоотой асуудлаар Голомт банкыг болон Д.Баясгаланг шалгаж байгаа нь энэ аж.