Дэлхийн нэн ховор амьтаны жагсаалтанд орсон цоохор ирвэсийг “prius 30” авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор гаргах гэж оролджээ. Энэхүү үйлдлийг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээл нь илрүүлсэн байна. Хэргийг харьяалалын дагуу дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.
Дашрамд сонирхуулахад, энэ төрлийн нэн ховордсон ан амьтанг агнах, хууль бусаар тээвэрлэх, худалдаалах зэрэг хэрэг хийсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг аж.