Төрсөн он, сар, өдөр гурвыг нэмээд, ест хуваан, хүний мөн чанар, хайр сэтгэл, хувь тавиланг зурах аргыг дорно дахины мэргэд сүвэгчилжээ. Ийнхүү тооцон зурахад тэгш ноогдвол \”тэг” гарна. Харин нийлбэрийн сүүлчийн тэгийг үл хэрэгсэнэ. Гагцхүү үлдэгдлийг нь хэрэгсэнэ.
1960 оны аравдугаар сарын 20-нд төрсөн хүний төөргийг зурвал:
1960+10+20=1990 1990:9=221,1 байна
0 – Гарвал ажиллах чадвар сайн, тэвчээр ихтэй, ухаалаг, сэтгэл уян хатан. Өөрийн чадлаар мэдлэг олох. Андлах, найзлахдаа дүйтэй. Бор дарс хийгээд улаан идээнд талтай, бусдын хайрыг татна, хүндлүүлнэ. Эд хөрөнгөөс болж эр, эм зөрчилдөж болзошгүй.
1 – гарвал ухаалаг, цэцэн, амжилт олох. Найрсаг, дотно тул хүндлэгдэнэ. Аж төрөл дунд. Нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөнөөр бусдын сэтгэлийг татна. Багаасаа хөрөнгө зоорь хураана. Эд баялаг нь цэцэг дэлгэрэх мэт арвижих атугай ч хагдрах мэт үрэгдэх нь олон.
2 – ажил алба, алдар хүндийг зэрэг олох. Нөхөрлөх хүн олон бөгөөд атаатан буй. Намуун, эелдэг зантай. Хайр сэтгэлийнх нь явдал эцэг эхээс их шалтгаална. Толгойгоо өөрөө мэдэж явбал нэн сайн. Дунд хирийн аж төрөлтэй.
3 – бусдын хайр, хүндэтгэлийг хүлээнэ. Шулуун, шударга зантай. Олон санаатнаас цэрвэж яв. Анд нөхөр олон. Зовлон учирвал туслах хүн олон. Сайн хүнтэй айл гэр болох. Хэт нь хөнгөжинө. Нас ахиваас улам жаргана.
4 – хүний төлөө сэтгэл чилээнэ. Үйл, сэтгэл хоёроо зөв зохицуулна. Хааяа буруутан болох нь буй. Сэтгэл цайлган, уужим сэтгэлтэйн эрхээр их хэргийг ч бүтээнэ. Хань нөхөр олон. Хайр сэтгэлийн явдал нь жаахан бүтэлгүй. Золгүй явдалд өртөх гээд байдаг.
5 – цэцэн, хөгжилтэй, эелдэг, хань нөхөддөө үнэнч. Нөхөр цөөн. Анхны дурлал бүтэх нь ховор. Санамсаргүй амжилт учрах нь элбэг. Үйл хэрэгтээ зоримог хандвал сайн. Олон юмнаас орлого арвижина.
6 – сониуч бөгөөд бусдын төлөө бие, сэтгэлээ чилээх. Уужуу, хүчирхэг, бичих туурвих дуртай. Залуудаа нөхөр олон боловч цөөхөнтэй нь үлдэнэ. Хайр дурлалдаа өчүүхэн саадыг гэтэлнэ. Алс нь хүний зам зааж чаддаг нэгэн болох. Буян их. Зовлонг даах тэнхээтэй.
7 – ам түргэн, сэтгэл шулуун. Үйлийг дээдэлж, түшмэдийг дагана. Жинхэнэ анд, найз олонтой. Сэрэмж, шүүмжээ нэмэх нь чухал. Хэт нь зовлон зүдгүүрт учирсан нөхөртэй дайралдана. Шударгаар баяжина. Муу үйлийг жигших. Хайрлах, ханилах хүн цөөнгүй. Шилж тэднийг олох нь чухаг.
8 – үзэсгэлэнтэй, халуун сэтгэлтэй. Нийцэх хүн олон. Эд, идээгээр үл дутах ч гэлээ түүнийг нь үрэх хүн мундахгүй