Өвөр Монголын Их Сургууль дахь Монгол Улсыг судлах төв 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдлаа.
Өвөр Монголын их сургуульд Монгол Улсыг судлах хүрээлэн байгуулах нээлтийн ёслол болж, тус хүрээлэнгийн захирлаар Баярмэнд томилогдон ажиллах юм байна.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бээжин хотноо суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх н.Батцэцэг, Монгол Улсаас Хөххотод суугаа ЕКГ болон МУИС, ШУА, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Гао Шүмао болон Монгол, Хятадын бусад судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид уригдан оролцлоо.
Өвөр Монголын Их Сургууль дахь Монгол Улсын судалгааны төв нь \”Нэг бүс нэг зам”-ын төсөл болон ӨМӨСО-ны хойд хилийн гадаадад нээлттэй байх бодлогын хэрэгжилтэд нэн таатай нөхцөл бүрдүүлэх юм. Энэхүү төв байгуулагдсанаар Хятад, Монгол хоёр орны эдийн засгийн хөгжил, цаашдын найрсаг харилцааг бататгахад сайн нөлөө үзүүлэх болно. Мөн үүний зэрэгцээ Өвөр Монголын Их Сургууль нь дэлхийн тэргүүн зэрэглэлийн шинжилгээний салбар байгуулах, Хятад улсын хэмжээнд тэргүүн зэрэглэлийн их сургуулиудын жагсаалтад ороход нөлөөтэй юм.
Эх сурвалж: Solongonews.mn