• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

    Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

    Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

    ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

    Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай байна

    Ж.Энхбаяр: Шаардлагатай тохиолдолд төмөр замын зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжинэ

    Улаанбаатарт амьдарч буй өрхийн орлого 2025 онд 2.2 хувь, орон нутгийн өрхийнх 10.5 хувь өсжээ

    Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

  • Улс төр
    З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

    Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

    С.Наранцогт: Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн

    ААН-үүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө

    Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно

    С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

    Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

    Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

  • Эрүүл мэнд

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

No Result
View All Result

Даваан дээр морио сольдоггүй гэсэн үг байдаг ч илжгийг бол сольж болно

by
2016-06-14 15:00
in Улс төр
0
SHARETWEET

\"\"

ЦАХИРЫН ГУРВАН \”ЗАЙРАН”

\”Төр засгийн амьдрал үерийн их ус. Үерийн ус ямагт урагшаагаа тэмүүлдэг бөгөөд зогсохоороо намаг шалбааг болон хувирна. Тиймээс ийм байдалд хүргэхгүйн тулд төр засаг өөрийнхөө өмнө бөхөлзөхгүй байгаа нэгний ясыг хугалдаг. Яагаад гэхээр төр өөрөө хүч. Мөн түүний хамгийн гол шинж. Сул дорой төр бол төр биш. Юу ч биш”. Өвөг дээдэс маань бидэнд ийм нэгэн захиасыг үлдээжээ.
 
Тун удахгүй бид төрийн эрхийг барих ээлжит хүмүүсээ 498 нэр дэвшигчээс сонгох гэж байна. 1990 оны Бага хурлаа оруулаад тооцвол эдүгээ найм дахь удаагаа төрийн эрх баригчдаа сонгох гэж байгаа хэрэг. Ингэхэд энэ хугацаанд бидний байгуулсан төрд оносон юм их бий. Алдсан юмнууд ч бас байдаг.
 
Гэхдээ хамгийн гол нь маш сул, маш дорой төртэй болсон. Ийм төртэй болсны гол буруутан нь сонгогч миний бие. Худалдагдсан, хууртагдсан гээд түмэн буруу надад бий. Хүнээ таниагүйдээ ч буруу сонголт хийж байлаа. Зөв сонголт хийсэн ч тэр маань \”Олонхийн санал” гэсэн нэгэн том тогоон дотор ороод л ор сураггүй алга болж байв.
 
Тэгвэл миний, таны, бидний өмнө мөн л нөгөөх дөрвөн жилийн мөчлөггэй сонгох cap, сонгох цаг ирлээ гэе. Хэдхэн хоногийн дараа төлөөллөө сонгоно. Төр, засгаа гэсэн үг л дээ. Мөн яг одоо, зөвхөн өнөөдөр л ямар төртэй байхаа шийдэхгүй бол бидний ирээдүй хуучирч муудаад огт юм үзэхээ байсан дурангаар харж буй мэт нэг тийм бүүдгэр саарал юм харагдах боллоо.
 
Түүнээс гадна энэхүү 498 нэр дэвшигчийн нэрийг хараад өөрийн эрхгүй цочирдовч эндээс зөвхөн 76 нь сонгогдох учир зүрх сэтгэл түр тайвширч энэхүү бичвэрийг тэрлэж суугаа нь энэ.
 
Ингэхэд санал өгнө гэдэг үйл явцыг тодорхойлох бус хэн үйл явцыг тодорхойлох вэ гэдгийг сонгодог гэсэн нэгэн үгийг хаа нэгтээ уншсан юм байна. Тэгэхээр бидний саналаа өгөх явдал л эцсийн эцэст хамаг бүхнийг шийднэ. Бид нэр дэвшигчдийн сайхан үгэнд байнга хууртагдах ёсгүй байх. Дөрвөн жилд нэг удаа араараа тавиулахад л хангалттай.
 
Тиймээс энэ удаа нэр дэвшигчдээс УИХ-д байсаар ирсэн, байсан, бас дахин байхын төлөө зүтгэж яваа хүмүүсээс яагаад сонгож болохгүй тухай цувралаар өгүүлэх гэж байна. Ингээд УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу цаган толгойн үсгийн дарааллаар Архангай аймгаасаа эхэлье.
 
Р. Гончигдоржид ардчиллын салхийг анх хагалалцсан гэдгээсээ авахуулаад монголчуудын өмнө байгуулсан гавъяа зөндөө бий. Түүнийхээ хариуг ч сайн хүртсэн байх. Наад зах нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос бусад албан тушаалыг бараг хашсан байх шүү. Шагнал урамшил ч олныг хүртсэн юмдаг. Хамгийн гол шагнал нь түүнийг манай ард түмэн, миний архангайнхан өнгөрсөн хугацаанд төрийн түшээгээр байнга сонгож иржээ. Итгэлээ өгч төлөөллеө болгосоон.
 
Хожим тэрбээр хэн болов? Ердөө л \”хор найруулагч”. УИХ болоод ер нь эрх тушаалын ертөнцөд иймэрхүү хуйвалдаан зохиох талаараа зард гарч, \”Загалмайлсан эцэг” гэх нэрийг хүртэл авав.
 
Тэрбээр \”Алтан гадас” хэмээх бүлэглэлийг ах намынхантайгаа нийлэн байгуулж, Н.Алтанхуягийг тэргүүнээр нь тавиад өөрөө алсаас удирдаж байлаа. Ингэхэд Арын сайхан хангай нутгийнхаа төлөө хор найруулсан бол бас яая гэхэв. Тэгээгүй. Ашиг нь бүлэглэлдээ, хор нь Монголдоо, Монголынхоо төрд тусах үйлдлийг мөн ч их хийжээ.
 
Улстөрд улс эх орон, ард түмнийхээ төлөө чөтгөр шуламтай ч нөхцөхийг хүлээн зөвшөөрдөг тал бий. Гагцхүү ганцхан зарчим барьдаг. Тэрбээр чөтгөр шулмаа хөтлөхөөс бус хөтлөгдөх ёсгүй байдаг. Тэгвэл Р.Гончигдорж албан тушаалын шунал, амин хувийн ашиг хэмээх чөтгөрт гараасаа хөтлүүлээд эцэстээ салахын аргагүй амрагууд болсны хар жишээ маш олон.
 
Бас болоогүй ээ, эдүгээ хэдийгээр насны намартаа дөхсөн боловч нэгэн цагт Монгол Улсад Христийн шашныг оруулж ирэх хамаг нөхцлийг бүрдүүлж өгснөө мартсан мэт гэзэг үс тавьж, бөө удган мэтээр өөрийгөө харуулах болсон байна.
 
Төрийн хүн байна гэдэг юуны өмнө ямар хариуцлага үүрч байгаагаа маш сайн ухамсарласан байх явдал гэдэг юм. Хэдийгээр өөрөөс нь онцын хамааралгүй мэт харагдавч ард түмэн нь ядуу, ядруу байгаагаас ичдэг байх ёстой. Тэгвэл энэ хүн ичихээ больсон. Түүний ичих болоод бусдын төлөө зовох мэдрэмж аль хэдийнэ \”Тэхийн зогсоол” дээрээ очжээ.
 
\”Өөрийгөө удирдаж чадахгүй байж, бусдыг удирдана гэдэг галзуу хүний шинж” гэсэн нэг үг бий. Н.Батбаяр уг нь тун дажгүй залуу байсан юм. Харин одоо төрийн түшээ, ордны салбадай, онгодтой бөө гурвын чухам хэн нь болохыг таахын аргагүй болж.
 
Будлиан хутгадгаараа цуутай. Ордонд, УИХ, Засгийн газар дээр ямар нэг будлиан самуун дэгдсэний эх үүсвэр нь Н.Батбаяр байдаг. Ордонд гал тахин дөвчигнөнө. Гадаадад байгаа Элчин сайдын яамныхаа байранд гал тахиж байгаад түймэр тавьж сүйдлэх шахсан сураг дуулддаг л юм. Хүн болгож өсгөсөн Монголын сайхан эх түүний мөс чанарын талаар тун таагүй үг олон жилийн өмнө нэгэн сониноо унагасан харагдаж байсан юмдаг.
 
Тэрбээр эмээгийн маань өглөө бүхэн цайныхаа дээжийг өргөдөг төрийн ордонд агсам согтуу тавина. Хэрүүлийн жинхэнэ мэргэжилтэн. Ямар сайндаа л, \”Батгана явсан газар өт, Батбаяр байгаа газар хэрүүл” гэсэн үг гарсан байхав. Ер нь сайд хүний амнаас гармааргүй үг унагаана. Ингэхэд энэ нөхөр Монголынхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, \”Чингис бондын” өрөнд манийгаа, ирээдүйн үр хүүхдүүдтэй нь барьцаалсан гэдийг хэн хүнгүй мэдэх учир энд нуршаад яахав.
 
Харин гал тахиж, бөө мөргөл ханхлуулсан хүн архангайчуудыг төрд төлөөлөх нь гутамшиг гэдгийг хэлье. Учир юун гэвэл Төр гэдэг эрхмээс эрхэм, хамгийн нандин зүйл. Тиймээс ч бид төрийнхөө сүлдэнд залбирч, төрийнхөө далбааг дээдэлдэг. Ер нь бид гэлтгүй энэ дэлхийн аль ч улс оронд.
 
Ингэхэд манай нутгиинхан социализмын үед нэг хэсэгтээ л \”танк хүлдэг” энэ тэрээрээ дуудуулж ирсэн ард түмэн. Одоо юугаараа дуудуулах гэж үс гэзэг тавьж, гал ус тахидаг хүмүүсийг төрд илгээх гээд байгаа юм бэ?
 
\”Алиа салбадай өөрийн нь үйлдлийг үзэгчид ойлгохоос өмнө тайзнаасаа буух хэрэгтэй” гэсэн мэргэн үг байдаг. Н.Батбаярт энэ үг нэн их зохих шинжтэй харагддаг.
 
Мөн, \”Эх орон, газар нутаг, хүн ардаа байгаагаар нь харж, хүчин зүтгэдэггүй, бас хүнийг зөвхөн хүн гэдгээр нь хүндлэн харьцаж чаддаггүй мөртөө эх орноо бурхан шүтээн хэмээн зарлаж, сэтгэлээ хөдөлгөхийн тулд элдвийн шашин номын нэр барин хашгирч явдаг хүмүүс амин хувийн таашаалаа бодохоос бус эх орон ард түмнээ хэзээ ч хайрладаггүй” хэмээн агуу Рабивдранат Таагүр нэгэнтээ хэлснийг санагтун, бодогтун.
 
Эдүгээ хэн бусдын тархи толгойг маш сайн эргүүлж чадна тэр сонгуулиар шударга нэгнийг ялаад гараад ирдэг нь нэгэнт жам шахам болов. Энд би эрхэм түшээ, бас сайд Д.Ганхуягийг хэлэх гээд байгаа хэрэг. Гэмгүй, даруу, энгийн царайлсан энэ нөхрийн жинхэнэ мөн чанар огт өөр. Наад зах нь хүний мөсөөр маруухан гэдэг юм. Ханилж яваад нөхрийнхөө араас \”хутгалдаг” зантай.
 
Эндээс нэг л жишээг нь дурдъя. Ингэхэд, \”Өөрт нь ямар нэгэн гэрэл гэгээтэй зүйл огтхон ч байхгүйгээ мэдсэн хулгайч л сүмээ ухдаг” гэсэн үг бий. Д.Ганхуяг итгэл үнэмшлээрээ гишүүн нь болон элсч, түүнийхээ үр шимийг муугүй хүртсэн намдаа ямар их гай тарьдгийг олонх мэддэг.
 
2008 оны хавар Ардчилсан намын Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын долоон хүн \”Ардчилсан хүчний холбоо” гэгчийг байгуулав. Үүнийг Р.Гончигдоржийн заавраар хуучин соцдекүүд байгуулсан гэдэг юм. Үүнийг хараад АН-ын луугарууд дуугүй суугаагүй.
 
Тухайлбал, 2010 оны есдүгээр сарын 7-нд Э.Бат-Үүл хэлэхдээ ”… Сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна…”.
 
2013 онд Баабар \”Жамух” нийтлэлдээ, \”… Энд улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир… Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпораци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол…”
 
Чухамхүү бусдын хажууд дэлүү шиг наалдаж явах, дээрэмдэж хулгайлахаа чухалчлахаас бус булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доош унахыг үл мэдэх хүмүүс энд орсноор 2012 онд энэ холбооны ээлжит их хурал дээр \”Шонхор” хэмээх нэртэй фракц байгуулж буйгаа зарлаж, улмаар 2014 онд хожим Д.Ганхуягын тэргүүлэх болсон \”Шонхор”-ынхон хэрхэн хамт ажиллаж байсан Ерөнхий сайд, Засгийн газраа араас нь \”хутгалсныг” дурдахад л хангалтгай билээ.
 
2014 оны арваннэгдүгээр сарын 5. ТББХ-ны хуралдааны дараа төд удалгүй чуулганыг хуралдуулах тов зарлагдлаа. Ингээд өдрийн 11:25 цагг УИХ-ын чуулган хуралдаж, МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх болов. МАН-ын гишүүд хуралдаанд 100 хувь ирж, харин АН-ынхан даргыгаа огцруулах асуудалд алаг цоог ирсэн байв. Мөн \”Шонхор” фракцийнхны ихэнх нь ирээгүй харагдсан бөгөөд Д.Ганхуяг нарын таван хүнийг \”гадуур ажилтай” гэлээ.
 
Ингээд асуудлыг хэлэлцэхэд ирц бүрдүүлсэн 66 гишүүний 36 нь огцруулах санал өгснөөр буюу МАН-ын 26 гишүүн дээр АН-ын Ж.Батзандан, Л.Цог, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга, Б.Наранхүү, Р.Амаржаргал Д.Батцогт нар хүч нэмснээр Монгол Улсын Засгийн газар огцорч байлаа.
 
Ингэхэд Засгийн газрыг огцруулахаар АН-ын найман гишүүн кноп дарснаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Б.Наранхүү, Л .Эрдэнэчимэг нар \”Шонхорынхон” байв. Санал хураахад оролцоогүй долоон гишүүний зургаа нь буюу Д. Арвин, Д .Ганбат, С.Одонтуяа, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар бас \”Шонхорынх” байсан билээ.
 
Энэхүү намаа хагалж, засгаараа тоглох \”галын наадмын” гол санаачлагч нь гэмгүй царайт Д.Ганхуяг байлаа. Даанч үүнийг хэн ч мэдээгүй. Тэрбээр Японд мэдлэгийнхээ хажуугаар, муу заль тун сайн сурсан учир энэ бүхнийг \”Женко” Х.Баттулга, З.Энхболд хоёр хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр хэвлэл мэдээллийн пиар хийж, үнэн хэрэгтээ энэ бүхнийг нэлээд хэдэн сарын өмнөөс Буйр нуурын эрэг, Буриадын нийслэл Эрхүү хотноо нөхдөө авч явж байгаад \”найруулсныг” цөөхөн хүрээнийхэн мэдэж байсан бөлгөө.
 
Тэрбээр хоёронтоо сонгогдсон Баянзүрх дүүрэгтээ юу ч хийгээгүй тул сонгогчдоосоо нүүр буруулж Архангайд ирчихээд байна. Мөн өөрийгөө Гэсэр ламын долоо дахь удмын хүн гэдгээ хэвлэлийн хуудаснаа зарлаад, хааяа үздэг, хардаг тухайгаа ярьж явна гэсэн.
 
Ийнхүү одоогийн УИХ-д суугаа гурван \”зайран”-гийн тухай, яагаад тэднийг дахин сонгож болохгүй талаар товчхон өгүүллээ. Төрд хэрэггэй бөө зайран гэж байх учиргүйгээс тэр. Харин түмэн олноо бүрэн төлөөлж чадах, мэдлэг нь боловсрол, боловсрол нь хүмүүжил болж хувирсан, өөрийн бус бусдын төлөө хамаг бүхнээ байг гэхэд сэтгэл оюунаа зориулж чадах хүнийг л манай арын сайхан хангайхан энэ удаа төрдөө илгээх хэрэгтэй.
 
Эс тэгвээс УИХ-ын хэмжээнд \”Цахирын гурван зайран” гэсэн хэллэг гарахыг огтхон ч үгүйсгэх арга алга байна. Тэд бүгдээрээ Цахирынх. Нөгөө талаас даваан дээр морио сольдоггүй гэсэн үг байдаг ч илжгийг бол сольж болно.
 
Ингэхэд энэ гурав жинхэнэ бөө зайрангууд биш л дээ. Зүгээр л дүвчигнүүр, савсгануурууд. Энэ нутаг чинь хутагт хувилгаадаасаа гадна, ид шид, увдис ухаан төгс бөө, зайран, удган маарамбуудаараа алдартай. Одоо ч зөндөө байдаг.

Б.Хурц

Эх сурвалж: 

ShareTweet

Related Posts

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ
Нийгэм

2026-05-12 08:51
Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй
Ярилцлага

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

2026-05-12 08:42
Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа
Нийгэм

Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

2026-05-11 19:52
}

Шинэ мэдээ

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

by undesten
2026-05-12 08:51
0

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

by undesten
2026-05-12 08:42
0

Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

by undesten
2026-05-11 19:52
2

З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

by undesten
2026-05-11 18:56
1

ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

by undesten
2026-05-11 12:46
1

ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

by undesten
2026-05-11 10:54
0

Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

by undesten
2026-05-10 18:14
1

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигчдийн уран бүтээлийн үзэсгэлэнгээс…

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигчдийн уран бүтээлийн үзэсгэлэнгээс…

by undesten
2026-05-08 14:42
10

ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

by undesten
2026-05-08 14:23
2

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

by undesten
2026-05-08 10:43
4

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай