Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг \”Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 8-14-ны өдрүүдэд Япон улсын Тояма хотод болно. Энэ удаагийн үзэсгэлэнг Япон улс, тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулах юм. Үзэсгэлэнд \\ A4 хэмжээтэй цаасан дээр Монгол ахуй, ёс заншлаа илтгэсэн зургийг зурж ирүүлэх юм. Бүтээлийг 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 8-ны 16:00 цаг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд авна. Ирүүлсэн бүтээлүүдээс тодорхой шаардлага хангасан 200 бүтээлийг \”Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцуулна.
Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн удирдамж
Бүтээл хүлээн авах хугацаа: 8 дугаар сарын 8-14
Оролцогчдын нас: 10-15 нас
Бүтээлийн сэдэв: \”Монгол ёс заншил” /”Монгол ахуй”/ гар зураг
Үзэсгэлэн болох газар: Тояма муж
Уралдаанд ирүүлэх бүтээл: А4 хэмжээтэй гар зураг
Үзэсгэлэнд оролцох нийт бүтээлийн тоо: 200 ш
Холбогдох мэдээлэл : https://www.facebook.com/events/1607592519462807/
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс