2016 оны УИХ болон НИТХ-д нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт нийслэл хотноо үргэлжилсээр байна.
Уулзалтанд хүрэлцэн ирж байгаа хүмүүсийн тоо нь тухайн нэр дэвшигчийн рейтингийг илэрхийлж байх шиг. УИХ-ын 68-р тойрогт /Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21-р хороонд/ МАН-аас нэр дэвшигч \”Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Баянгол дүүргийн 5, 6, 7, 9-р хороонд иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтыг зохион байгуулаад байна.
Уулзалтын үеэр \”Би өнгөрсөн 12 жилийн турш улс төрийн салбарт хамгийн бага нэгжээс нь эхлэн ажиллаж, төрийн ажлын туршлага хуримтлуулахын төлөө хичээн ажилласан. Дүүргийнхээ амьдралыг, нийслэлийнхээ амьдралыг хэнээс ч дутуугүй сайн мэднэ.
Түүнчлэн бизнесийн салбараас олж авсан ажлын туршлагаа улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, та бүхнийхээ сайн сайхан аж амьдралын төлөө зориулан ажиллах цаг болсон гэж үзэж нэр дэвшиж байна\” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин нэр дэвшигчдийн зүгээс байр хоорондын зам засвар, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, камержуулалт хангалтгүй байгаа гэсэн асуудлуудыг нэр дэвшигчид тавьж байгаа юм. Сонгогчид \”Нэр цэвэр, шинэ хүн манай хороонд нэр дэвшиж байгаад талархаж байна” хэмээн Ж.Ганбаатарыг дэмжиж байгаа төдийгүй уулзалтанд иргэд олноороо цуглаж байгаа нь нэр дэвшигч Ж.Ганбаатарын өнгийг илтгэж байх шиг санагдлаа.
эх сурвалж: gogo.mn