Хятадад ухаалаг машины зогсоол байгуулжээ. Өмнө нь 387 машины зогсоолд 3000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай шаардлагатай байсан бол энэхүү зогсоолд зөвхөн 680 хавтгай дөрвөлжин метр талбай байхад л болно. Өөрөөр хэлбэл, ашиглах талбайн хэмжээ тав дахин буурна гэсэн үг юм.
Энэхүү зогсоолыг Чүн Чин хотноо байгуулжээ. Уг зогсоол нь 48.7 метр буюу 20 давхар байшинтай тэнцэх өндөртэй, ухаалаг авто зогсоол юм. Шинэ зогсоолд машинаа тавьсан хүн QR код хүлээн авах аж. Ингээд кодоо уншуулах үед тусгай кранаар машиныг нь зогсоолд байршуулах, мөн буулгаж ирэх үйлдлийг гүйцэтгэх юм байна.