Монголын нийт ахмадын 90 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэх судалгаа байдаг. Тэгвэл нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 195.000-230.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа ажээ. Тэгвэл улс төрийн ууган хүчин МАН-ынхан ахмадуудаа ачилж, \”Ач санах \” хуулийн төслийг санаачилсан ч олонхийн дэмжлэг аваагүй. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн хугацаанд нэлээд зүтгэсэн.
Гэвч АН-ынхан мөн л хав дарсаар батлуулсангүй. Тэгвэл МАН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуульд олонхи болбол ахмадуудын тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүүг бууруулна. \”Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого\” боловсруулан ахмадуудад \”Ач санах\” хуулийн төслийг батлахаа мэдэгдэж байгаа юм.
Түүнээс гадна ахмадууддаа насны хишиг тэтгэвэр олгох эрхзүйн орчин бүрдүүлнэ хэмээн МАН-ын мөрийн хөтөлбөрт заажээ. Ач, зээгээ харж суудаг ахмадуудыг ийнхүү МАН-ынхан эдийн засгийн талаас нь нуруун дахь ачааг нь хөнгөлөхөөр заалтууд мөрийн хөтөлбөртөө оруулжээ.
Бодит байдалд ахмадуудын олонхи нь үр, хүүхэддээ эсвэл аль нэг баяр ёслол тэмдэглэхээр тэтгэврийн зээлээ урт хугацаагаар авчихсан байх нь элбэг. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол ахмадуудад ус агаар мэт хэрэгтэй.
Ц.Анир
Эх сурвалж: \”Монгол ардын нам\”-ын сонгуулийн штаб