\”Peking
To Paris” авторалли
буюу эртний сонгодог загварын автомашинууд Бээжингээс
Монголыг дайрч, Парис хүрэх уралдаан, зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж
байна. Энэхүү арга хэмжээг Монголын талаас \”Nomads tours” компани зохион байгуулж байгаа аж. Тус компанийн
төлөөлөл Л.Болорчимэг арга хэмжээний талаар дараах тайлбарыг өглөө.
\”… Анх 1970 онд энэхүү арга
хэмжээ, тэмцээн зохион байгуулагдаж байлаа. Түүнээс хойш завсарлаж байгаад 2007
онд дахин сэргээсэн байдаг. Энэ тэмцээн Монголын замаар дайрч өнгөрч байсныг
санаж байгаа байх. Тухайн үед 130 гаруй эртний сонгодог загварын автомашинууд
оролцож байлаа. Монголын тал нутгаар аялж, байгалийн сайхныг мэдэрсэн дээ
тэдгээр аялагчид, уралдаанд оролцогчид баяртай байсан. Тиймээс ч энэ жил дөрөв
дэх удаагаа Монголын нутгаар дайран уралдаж, аялж байна. Энэхүү арга хэмжээг
уралдаан гэж ойлгож болно. Гэхдээ 1960 оноос өмнөх загварын автомашинууд байгаа
учраас уралдааны замд хүндрэл бэрхшээл ихээр тулгарч мэднэ. Гэвч тэмцээнд
оролцогчид үүнийг үл ажран, нөхөрсөгөөр уралдаж байгаа билээ. Бүгд JPS
тавьсан учраас төөрөх, замаас гарах, хоцрох гэсэн асуудал
үүсэхгүй. Энэ жилийн уралдаанд 50 гаруй орны 130-аад автомашинтай 250-аад
жолооч оролцож байна. Нэг автомашинд хоёр хүн явах ёстой гэсэн стандарт бий”
гэж ярилаа.
Арга хэмжээнд Volkswagen\”Гитлерийн цох”, 1960-аад онд залуусыг байлдан дагуулж байсан
одоо ч мөрөөдөл болсоор байгаа Форд Мустанг, Камаро, Мерседес Бензийн \”өвгөн”
загварууд, Бэнтли, Мистер Бэнийн цох, BMW, АНУ-ын Holden, Chevrolet, Улс төрийн товчооныхны гангараа байсан VOVO
гээд л 1930-1960 оны ховорт тооцогдох, сонгодог, шилмэл
загварын автомашины хорхойтнуудын хүсэл мөрөөдөл болсон төмөр хүлгүүд
Бээжингээс Парис орохоор Монгол орныг дайран өнгөрч байгаа нь энэ.
Эдгээр зургууд нь www.undesten.mn сайтын өмч учир хуулбарлах, ашиглах, олон нийтэд түгээхийг хориглоно.