Дөнгөж сөя “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирлээ. Тэрээр орохын өмнө сэтгүүлчлийн асуултад хариулт өглөө. М.Мөнхбаатар ”Манай компанийн зүгээс ямар нэгэн мөнгө төрөөс аваагүй. Монголбанк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. Намайг өнөөдөр ирж мэдүүлэг өг гэсэн. Түүний дагуу мэдүүлэг өгөхөөр ирлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар ирсэн. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Манай компанийн авсан зээлийн гэрээ олон нийтийн сайтад байгаа. Энд төр хувийн компани руу дайрч байгаа процесс гэж харж байна. Манай компани Худалдаа хөгжлийн компанитай зөвхөн зээлийн харилцаатай.
ЗГХЭГ-ын дарга цагдаад үүрэг өгснөөр өнөөдөр энэхүү баривчилгаанууд явагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн шүүх хурал удахгүй болох гэж байгаа. Үүнийг далдлахын тулд энэ баривчилгаа явагдаж байгаа гэж би харж байна.
Хэрэв энэ 49 хувийг худалдан авсан гэрээ хүчингүй болвол буцаад ОХУ-ын “Ростех” компаний мэдэлд шилжинэ. Энийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэлээ.