Энэ сарын хоёронд нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн хөшөөг түүний хүчин зүтгэдэг “Лос Анжелес Гелекси” багаас өөрийн хотдоо босгожээ. Ийнхүү түүний хөшөөг босгосон нь Хойд Америкийн хөлбөмбөгийн багуудаас тоглогчдоо зориулан босгосон анхны хөшөө болж байгаа юм байна.
Д.Бекхэмийн хөшөөний нээлтэнд багийн улирдлага, хөгжөөн дэмжигчдээс гадна лигийн комиссар Дон Гарбер, багийн ерөнхий дасгалжуулагч Брюс Арена, түүнтэй хамтран тоглож байсан Рой Кин нарын хүмүүс оролцжээ.
Мөн түүнд зориулж АНУ-ын нэрт сагсанбөмбөгч Коби Брайант твиттер хуудсаараа дамжуулан Д.Бекхэмд баяр хүргэсэн байна. Тэрээр мэндчилгээндээ “Д.Бекхэмтэй анх уулзаад маш энгийн нэгэн болохыг мэдээд гайхсан. Тэр маш сайн залуу гэр бүлсэг хүн. АНУ-ын спортод түүний оруулсан хувь нэмрийг үгээр илэрхийлэх боломжгүй юм” гэхчлэн магтсан байна.
Үйл явдлын гол баатар Дэвид хөшөөнийхөө нээлтийн үеэр “Намайг Лос- Анжелест анх ирэхэд “Мөрөөдөл биелүүлдэг хот шүү” гэж хэлж байлаа. Энэ үнэхээр үнэн юм байна” гэж хэлжээ.